Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны хурдан морины уралдаанаар эхэллээ. Өнөө жилийн баяр наадамд 298 хурдан үрээ бүртгүүлснээс 184 гараанаас гарч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн Д.Дашдэмидийн хонгор түрүү магнайд хурдалсан юм. Тэрбээр ес дөх жилдээ төрийнхөө наадамд морь мордуулж, анхны түрүүгээ ийнхүү авлаа. Бид түрүү хүлгийн эзэн болон унаач хүүхдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул “Ажнай” галын гишүүн Д.Дашдэмид: –Үрээ маань түрүүлж, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын анхны түрүүг хүртлээ. Энэ завшааныг ашиглаад галынхаа хамт олон, гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлье. Өмнө нь морьд маань 10 гаргаж давхидаг байсан бол энэ жил анх удаа түрүүллээ. Уяа сойлгыг нь дүү Очир маань тааруулсан. Битүү үрээ энэ жил нас насанд нь морь уясан ч шигшигдсээр хязаалан, их нас, азарга мордуулахаар боллоо.

Уралдахад зам даваа саадгүй, сайхан санагдлаа

Есөн настай Б.Цэрэндамба: -Дөрөв дэх жилдээ уралдаж түрүүллээ. Өмнө нь айргийн дөрөв, тавд багтдаг байсан. Уралдахад зам даваа саадгүй, сайхан санагдсан. Үеийн хүүхдүүд морь сайн уралдуулж байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийг Н.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж