Басков төрсөн хүүгээ таньсангүй

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Басков төрсөн хүүгээ таньсангүй

ОХУ-ын нэрт дуучин Николай Басков арваад жилийн өмнө орхисон хүүгээ таньсангүй. 2001 онд дуучин маань Оросын улс төрд нэр нөлөө бүхий үйлдвэрийн эзэн Борис Исааковичийн охин Светлана Шпигельтэй гэр бүл болж, цуутай хурим хийж байв.

Хосуудын амьдрал эхэндээ аз жаргалтай сайхан байсан боловч хадам эцэг нь Басковт дургүй хэвээрээ л байжээ. Учир нь тэдний амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Залуу энгийн бор амьдралтай, харин бүсгүй гүнж шиг өссөн. Энэ ялгаанаас болоод хосуудын маргалдах, үл ойлголцох нь улам ихэсчээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Тэд хоёр тийшээ болсон юм.

Үүнээс хойш арван жилийн дараа Басковын экс эхнэр түүнд хүүгийнхээ зургийг илгээжээ. Гэвч тэр гадарлаа ч үгүй аж. Еврей маягийн хар үс, бор царайтай хүүг Басков яаж таних билээ. Энэ нь нэрт дуучны эмзэг сэдэв байсаар иржээ.

Эх сурвалж: FB.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж