Орон нутгийн авто тээврийн үйлчилгээ хоёр чиглэлтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Орон нутгийн авто тээврийн үйлчилгээ хоёр чиглэлтэй болжээ

Хөдөө орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд энэ сарын 10-наас өглөө, орой гэсэн хоёр чиглэлийг явуулж эхэлжээ. Өдөрт хоёр удаагийн үйлчилгээ нэвтрүүлснээр бага оврын автобусууд орон нутгийн тээврийн үйлчилгээнээс “шахагдах” бөгөөд иргэдийг осол эндэгдлээс сэргийлэхэд ач холбогдолтой гэж ЗТБХБЯ-ны дэргэдэх Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас үзэж байгаа аж. Тус албаны мэргэжилтний хэлж буйгаар “Эхний автобус хуваарийн дагуу өглөө 08.00 цагт хэдэн ч хүнтэй байсан орон нутаг руу гарах ёстой. Тасалбар аваад хоцорсон, өдөр явах хүсэлтэй иргэд 15.00 цагаас энэ чиглэлд дахин гарах том оврын автобусаар зорчих боломжтой” гэнэ. Дээрх асуудалтай холбоотойгоор орон нутгийн 54 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгжийн том оврын автобусны чанар, аюулгүй байдалд хяналт тавих арга хэмжээг чангатгах юм байна.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж