“The Hu” хамтлаг өнөөдөр таван шагнал авчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг өнөөдөр таван шагнал авчээ

“The Hu” хамтлаг өнөөдөр таван шагнал авчээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газраас өнөөдөр /2019.07.10/ “The Hu” хамтлагийг хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Түүний араас “The Hu” хамтлагийнхан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, дараагаар нь Монголын Залуучуудын холбооны Амжилтын хүрэл од одон, Тэргүүний залуу алтан медаль, Хөдөлмөрийн алдар алтан медалиар тус тус шагнуулжээ.

“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, эх орондоо долдугаар сарын 8-нд ирсэн билээ. Тэд Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн билээ. Хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, тэдний бүтээлийг дэлхийн сая сая сонсогчдод хүргэсэн гэдгээ дуулгасан юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж