Ямар ч дэглэм барьсан үр дүнгүй байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Ямар ч дэглэм барьсан үр дүнгүй байна уу?

За бараг эмэгтэй хүн бүр амьдралдаа нэг ч болов удаа хоолны дэглэм барьсан байдаг байх. Гэвч тэдний цөөнх л амжилттай жингээ хасч, үргэлжлүүлэн жингээ барьж чаддаг.

Хүн хүний бие, биеийн онцлог өөр, өдөрт хйидэг идэвхитэй дасгал хөдөлгөөн, ажлын онцлог, өдөрт зарцуулдаг калори ч өөр учир амнаас ам дамжсан эсвэл найзын тань зөвлөсөн дэглэм яг таньд тохирно гэсэн үг биш. Яг өөрт сайхан таарсан хувцас гэж байдаг шиг өөрт тохирсон дэглэмийг олно гэдэг амаргүй.

Наад зах нь өөрийн нас, хүйс, өндөр болон биеийн жинг харьцуулан өдөрт хоол хүнснээсээ авбал зохих калорийн хэмжээг мэддэг байх нь чухал.

Дэглэм барихад хэд хэдэн дүрэм бас бий:

  1. Өөртөө үнэнч бай. Амлалтандаа хүр – Та хүссэн хэмжээндээ хүртэл эрүүлээр жингээ хаяна гэж өөртөө амласан л бол өөрөө өөртөө үнэнч байж тэр амлалтандаа хүр
  2. Сахилга баттай байх – Нөхөр унтчихсан юм чинь эсвэл хүн хараагүй байгаа юм чинь багаханыг идчихэе гэж хэрхэвч болохгүй. Та өөрөө өөрийгөө харж байгаа.
  3. Судалгаа хийх. Тохирсон дэглэмээ олох- Та хэдэн настай болоод хэдий хэр хөдөлгөөн хийдэг, ямар үр дүнд хүрэхээр зорьж буйгаас хамааран барих гэж буй дэглэмээ өөрт тохирох эсэхийг жаахан дэлгэрэнгүй судлаад үзэхэд гэмгүй.
  4. Бага үр дүнд ч өөрийгөө урамшуул- Хүн цаанаасаа л магтуулах, бахархуулах зэрэг хэрэгцээ байдаг. Үүний адил багахан үр дүнд хүрчихсэн өөрийгөө заавал шагнаснаар дараагийн алхам илүү амттай, илүү үр дүнтэй байх болно.
  5. Амьдралынхаа хэмнэл болго- Хэсэгхэн хугацаанд дэглэмийг хатуу чанга сайтар барьлаа гээд үргэлжлүүлэн жингээ барьж чадахгүй бол амжилт, үр дүн биш юм. Өдөр тутмын амьдралын хэмнэл болгосноор эрүүл урт удаан наслахын үндэс болох юм.

Дэглэм барих хугацаандаа 5 дүрмийг ягштал сайн баримталсан ч чанартай нойр, сайн амралтгүйгээр дэглэм тань эргээд хор болж магад. Соёл Велнесс Төвд зочлон алжаал тайлж, биеэ амраан #ИлүүСайхнаарАмраарай.

Бидэнтэй холбогдохыг хүсвэл 7700-9966 /1/ утас үргэлж нээлттэй байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж