
Буянт-Ухаа дахь “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 16-ны өдрийн 16.00 цагт Сөүл-Улаан баатар чиглэлийн ОМ-302 онгоцоор манай улсын иргэн бор өнгийн капсултай 356 ширхэг эмийг тээвэрлэж ирснийг тус боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Жаргалмаа илрүүлсэн юм. Уг бодисыг энэ сарын 20-ны өдөр Гаалийн төв лабораторид шинжлэхэд канабисийн төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогджээ. Эл хэргийг иргэний нисэхийн цагдаагийн хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлэн шалгаж байгаа аж.
Н.Түвшин