Дуучин Gee, Наки осол авааргүй нийгмийн төлөө нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Дуучин Gee, Наки осол авааргүй нийгмийн төлөө нэгдлээ

Дуучин Gee, Наки нар хамтран шинэ бүтээл туурвиж, сонсогчдодоо хүргэхэд бэлэн болжээ.

“Аз жаргалтай аав” гэж нэрлэсэн дуунд аавууд алдах эрхгүй тул зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, согтууруулах ундаа амссан л бол заавал дуудлагын жолооч дуудан, нэгэндээ зам тавьж өгөх гэх мэтээр аюул осолгүйгээр авто машин хэрэглэхийг зөвлөжээ.

Японы ЖАЙКА олон улсын байгууллагын санаачилгаар зам тээврийн ослыг бууруулах төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд залуусын хамгийн их сонсох дуртай, хоёр дуучныг сонгон, дээрх дууг бүтээжээ.

   

Жолооч, явган зорчигчид мэдээлэл өгөх замаар тэдний замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг алдааг бууруулах, олон нийтийн хандлагыг өөрчлөх нь дээрх төслийн зорилго юм. Иймд “Монгол контент”-ын зураач нартай хамтран зургаан цуврал, зурган өгүүлэмж бүтээснээрээ онцлог бас өвөрмөц байв.

Бидний өдөр тутам шахуу авто осол болсон талаарх мэдээллийг авдаг. Осол яагаад гардаг, жолооч томчууд энэ аюулаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байтал хайхрамжгүй хандсанаас ямар уршиг дагуулдгийг зургаар дүрслэн харуулсан юм.

  1. Урсгал сөрөх нь аминд халтай буюу “Сайхан мөрөөдөлтэй Сарнай бүсгүйн түүх”
  2. Ядарсан, нойрмоглосон үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй буюу “Хоёр амь”
  3. Хүүхдээ автомашин тээвэрлэхдээ зориулалтын суудал, бүсийг заавал хэрэглэх ёстой буюу “Амьдрах сайхан”
  4. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, буруу талдаа жолооны хүрдтэй бол гүйцэт түрүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байх буюу “Одоо гишгэ”
  5. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх буюу “Битгий сүржигнэ"
  6. Хүүхдийг зам хөндлөн гарахад нь заавал харгалзах том хүнтэй байлгах ёстой буюу“Үлгэр дуурайл болохоос залхуурах хэрэггүй”

Төслийн гурав дахь шатанд төслийг санаачлагч “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Изүми Кэйта болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд, зам тээврийн ослын хохирогч нартай хийсэн ярилцлага, нийтлэлүүдийг та бүхэнд хүргэх болно. Төслийн гүйцэтгэгчээр "Монгол контент" компани ажиллаж байна.

Төгсгөлд нь хэлэхэд Японы  ЖАЙКА байгууллага манай улсад олон салбарт төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Нийслэлчүүдийн сайн мэдэх Нарны гүүр, Нарны замыг энэ төслийн баг хэрэгжүүлсэн. 1992 оноос хойш тус улсаас 660 сайн дурын ажилтан Монголд ирж ажиллан, манай 4300 төрийн албан хаагч Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Харин зам тээврийн ослыг бууруулах төслийг ЖАЙКА-гаас анх удаа хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж