The Diplomat: Монгол Улс шинэ үеийг дахин цогцлоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

The Diplomat: Монгол Улс шинэ үеийг дахин цогцлоож чадах уу?

The Diplomat: Монгол Улс шинэ үеийг дахин цогцлоож чадах уу?

АНУ-ын “The Diplomat” сэтгүүл Монгол Улсын талаар онцолсноо цахим хуудастаа байршуулжээ. Тус сэтгүүлд гарсан “Монгол Улс шинэ үеийг дахин цогцлоож чадах уу?” гарчигтай нийтлэлдээ нийтлэлч Ганан Алмонд цөөнгүй асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, тус нийтлэлд, Жак Уэтерфорд “Чингис хаан бол урьд өмнө байгаагүй, аймшигтай цэргийн удирдагч байсан юм” гээд “Тэрбээр шашин шүтэх эрх чөлөөг хамгаалж, олон улсын худалдааг дэмжиж, Ази, Европын хооронд дипломат харилцаа тогтоосон гавьяатай” гэж мэдээлснийг дурджээ.

Мөн “Монгол Улс бүтцийн томоохон асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй орны хувьд энэ нь газарзүйн байршлаас хамааралтай. Өнөөдөр Монгол Улсын хувьд дотоодод болон бүс нутгийн хэмжээнд томоохон сорилтуудтай тулгарч байгаа ч орчин үеийн ертөнцийг бүтээхэд бэлэн байна" гэжээ.

ОХУ-ын Засгийн газар Монголын төмөр замын 51 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь төмөр замын илүү үр ашигтай тээврийн сүлжээг хөгжүүлэхэд саад болж буй талаар мөн дурдсан байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж