Аврах ангийн усчин Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Аврах ангийн усчин Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардлаа

Аврах ангийн усчин Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардлаа

Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл нь Засгийн газрын дээд шагнал бөгөөд улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг шагнаж, урамшуулдаг уламжлалтай.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийг 1997 оноос хойш олгож ирсэн ба Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан жилд нэг удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэж, олгодог.

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай” 291 дүгээр тогтоолоор зарим иргэн, төрийн албан хаагчийг  Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэсэн. Үүнд:

  1. “Хү” хамтлаг

“Хү” хамтлаг нь “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин уран бүтээлээ “Youtube”-ээр дамжуулан  20 орчим сая сонсогчид хүргэж, европын 13 улс, 23 хотоор аялан тоглолт хийн 200 000 хүнд шинэ уран бүтээлээ хүргэж, улмаар дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилах, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.

  1. Иргэн Д.Сэрдарам / “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч/

“Миний Клуб” нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш залуучуудад байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг үйл ажиллагаа явуулж, 3000 гаруй идэвхтэн төлөөлөлийг эгнээндээ нэгтгэн Монгол улс даяар 16 байршилд 710 000 мод тарьж ургуулах ажлыг хийж, залуу хойч үеийг экологийн боловсролтой болгох, иргэдийг мод тарих ажилд татан оролцуулах үнэтэй гавьяа байгуулсныг нь үнэлэн Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж байна.

  1. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги – 105-ын аврагч усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар

Онцгой байдлын албанд олон жил, идэвх зүтгэл гарган ажиллаж, онцгой байдлын албыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт Д.Болд-Эрдэнэ

Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллан мэдлэг, чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгааг тань үнэлж Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж