ТОРГОНЫ ЗАМ: 40 орны тамирчид Хөшигтийн хөндийд байрлав

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

ТОРГОНЫ ЗАМ: 40 орны тамирчид Хөшигтийн хөндийд байрлав

ТОРГОНЫ ЗАМ: 40 орны тамирчид Хөшигтийн хөндийд байрлав

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эрхүүгээс эхэлсэн уралдааны оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байна.

“Торгоны зам 2019” уралдаанд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд манай нутаг дэвсгэрээр уралдаан болж авто спорт сонирхогч болон жуулчдыг татах нэгэн боломжийг нээлээ. Уралдаанд оролцогчдын түр камп Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлын гадна талбайд байрлаж байна.

Уралдааны дөрөв дэх гараа тойрог хэлбэрийн замаар манай нутагт болно. Замыг товч мэдээллэхэд нийт 476.96 км замаар уралдах бөгөөд үүний 470.19 км нь тусгай зам байна. Үүний замын 70 хувь нь хайрга, 20 хувь ньт элсэрхэг зам байх бол 10 хувь нь чулуурхаг замаар явах аж.

“Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна.

Монголд болох нутаг дэвсгэрт үргэлжлэх өнөөдрийн уралдааны гараа болон бариа нь оролцогчдын буудаллаж байгаа газраас хоёрхон км-ийн зайд болох юм.

Монголын тал нутагт болох уралдаан хуурай сайр, намхан толгодууд бүхий хээр талд болохоос гадна зэрлэг амьтнаас болгоомжлохыг зохион байгуулагчид оролцогчдод анхааруулжээ.

Уралдаанд оролцогчид Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-ыг зорих юм.

Уралдаан болох бүс нутагт Монголын талаас өндөр хариуцлага гарган ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зохион байгуулагчид анхааруулсаар буй юм.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.

Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 08 – Улан-Үдэ
  • 09-10 – Улаанбаатар
  • 11 – Мандалговь
  • 12 – Даланзадгад
  • 13 – Баянбулаг боомтоор гарах
  • 14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 16 – Жиаюгуан /Jianguguan/

Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-оос аваарай.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/-ийн Монголд болж буй уралдааны фото агшнаас хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж