Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов | News.MN

Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов

Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов

Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2019.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм.

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долоодугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар 2009 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулснаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

Энэ онд 10 дахь жилийн ойтой золгож буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг. Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгосоор, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kazinochin Zandansgatar korea 2019-07-10 167.99.189.68

У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй хүн, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачихна биз хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж