
1. Ярилц- Харилцан ойлголцол бол харилцааны хамгийн гол түлхүүр. Түүний амиа хичээсэн, залхуу зангийн талаар баримттай хэл. Магадгүй тэр хэлэхээс нааш өөрийнхөө сул талыг олж харахгүй байж мэднэ.
2. Үлгэр жишээ бол- Хийх юм байхгүй байсан ч өглөөний 5 цаг хүртэл наргих хэрэггүй. Түүнийг даган баясах нь байдлыг улам дордуулна гэдгийг сана. Цаг үргэлж цэвэр цэмцгэр байхыг хичээ. Хэрэв дараагийн удаа түүнийг цэвэрлэгээ хийхгүй байвал нэг дэх аргыг хэрэглэ.
3. Өрөөгөө байнга түгж- Хэрэв та өөрийнхөө юмыг хямгадаж чадвал хүний юмыг зөвшөөрөлгүй авсан гэсэн яриа хэзээ ч гарахгүй, хэнтэй ч маргах шаардлагагүй болно.
4. Дайсагналцахаас болгоомжил- Хэн хэн нь бууж өгөхгүй бол хэзээ ч зөв шийдэлд хүрэхгүй. Хэрвээ та түүний залхуу, хувиа бодсон зангаас залхаж, түүнтэй адил зөрүүдэлвэл байдал бүр ч дордоно. Тиймээс тэр таныг хичнээн залхааж байсан ч өөрийнхөөрөө байхыг хичээ.
5. Түүнээс сал- Эцэст нь бүх хүн түүнтэй эвлэрсэн ч тэр цэцгийн саванд тамхины иш хийхээ болихгүй бол түүнийг хөөж явуул. Хэрэв дотуур байранд амьдардаг бол өөр өрөөнд шилжих хүсэлт тавь.
Бэлтгэсэн Н.Энх