Шри-Ланкийн парламентыг тараав

Хуучирсан мэдээ: 2015.06.28-нд нийтлэгдсэн

Шри-Ланкийн парламентыг тараав

 

Шри-Ланкийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена парламентаа тарааж, ингэснээр гэнэтийн сонгууль зарлах шаардлага тулгарч байна. Хуулийн дагуу парламентыг тарааснаас хойш 52-66 хоногийн дотор сонгууль явуулах ёстой аж. Шри-Ланкийн засгийн газрын албаны хүний мэдээлснээр парламентын сонгууль ирэх наймдугаар сар болох товложээ.

 

Шри-Ланкад ойрын 10 сард ерөнхий сонгууль зарлагдаагүй байсан юм. Парламентыг тараах хүсэлтийг Үндэсний нэгдсэн намаас (UNP) ерөнхийлөгчид тавьсан байжээ. Шри-Ланкийн ерөнхий сайдаар Ранил Викрамасингх ажиллаж байсан юм.

 

Майтрипала Сирисена өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж