АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Үндэсний Баяр Наадамд зориулсан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ “Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын өмнөөс би долдугаар сарын 11-ний өдөр Их баяр Наадмын нээлтээ хийж буй Монголын ард түмэнд халуун баяр хүргэе!
АНУ болон Монгол Улс хүний эрх, ардчилал, хуульт ёсыг сахих нийгмийн хамтын эрмэлзэл бүхий бат бэх түншлэлийг бий болгосон. Бид өөрсдийн 32 жилийн дипломат харилцааг бахархалтайгаар эргэн харж, ирээдүйд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь гуравдагч хөршүүдийн хувьд энэхүү харилцаагаа илүү гүнзгийрүүлнэ гэж найдаж байна.
Энэхүү баярыг тохиолдуулан нийт монголчуудад сайхан наадахыг хүсэн ерөөж байна” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: US DEPARTMENT OF STATE
Холбоотой мэдээ