Үндэсний баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Үндэсний баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.


ГОЛОМТ БАНК

Долдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд бүх салбар нэгж ажиллана. Харин энэ сарын 14-нд Солонго салбар 11:00 цагаас эхлэн 24 цагаар ажиллах бөгөөд Цамбагарав БТ, Сансар БТ, 120 мянгат салбар, Москва, Ард салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Долдугаар сарын 15-нд Саппоро салбар, Баянзүрх салбар, Хан-Уул БТ, Өргөө ТТ 11:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 16-ны өдрөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХААН БАНК

2019.07.11-07.15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар амрах ба баярын өдрүүдэд ХААН Банкны цахим банк, экспресс банк, АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг тооцооны төвийн Гааль дахь Б заалны салбар 11-ны өдөр 00:00-08:00 цагийн хооронд, 14-нд 20:00-00:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 15-аас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2019.07.11-07.13-ны өдрүүдэд бүх салбар нэгж амарна. Харин 14-ний өдөр М Плаза, Сөүл, Баянзүрх, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:00 цагийн хооронд ажиллана. 15-ны өдөр Гранд, Сансар, Жуулчин, Хархорин, бага тойруу, Өргөө, Дүнжингарав, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:30 цагийн хооронд ажиллана.

ХАС БАНК

"И-март" тооцооны төв долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд ажиллана. Харин долдугаар сарын 15-ны өдөр Баянгол, Түшиг, Шинэ сонголт тооцооны төвүүд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

ТӨРИЙН БАНК

2019.07.11-нд Цэнгэлдэх салбар 11:00-16:00 цагийн хооронд ажиллана. Энэ сарын 12-нд 120 мянгат, Бөмбөгөрийн Хараа зочид буудлын салбарууд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах бол 13-нд 13-р хорооллын салбар 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж