Нэгдсэн улсын Дээд шүүхийн шийдвэрээр АНУ даяар ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрлөө. АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Энтони Кеннеди “Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Энэ эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг” хэмээн мэдэгджээ. Харин ерөнхийлөгч Барак Обама “АНУ-ын ялалт” хэмээсэн байна. АНУ-д ижил хүйстний гэрлэлтийн талаарх хуулийн маргаан 10 гаруй жил үргэлжилсэн аж.
Энэ шийдвэр ижил хүйстний гэрлэлтийг хориглосон 14 муж улсад ч хүчин төгөлдөр хэрэгжих аж. Ижил хүйстний гэрлэлтийг Алабама, Арканзас, Жоржиа, Кентакки, Луйзана, Мичиган, Миссиппи, Миссурийн ихэнхи хот, Небраска, Хойд болон Өмнөд Дакота, Охайо, Теннесси, Техас муж улсад хориглосон байдаг юм.
АНУ-д анх Массачусеттс муж улсад 2004 онд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА