“The Hu” хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

“The Hu” хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газраас өнөөдөр /2019.07.10/ “The Hu” хамтлагийг хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, эх орондоо долдугаар сарын 8-нд ирсэн билээ.

Тэд Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн билээ. Хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, тэдний бүтээлийг дэлхийн сая сая сонсогчдод хүргэсэн гэдгээ дуулгасан юм.

Дэлхийд Монгол өв соёл, урлагаа сурталчилж яваа “The Hu” хамтлагийг долдугаар сарын 8-нд нийслэлийн Засаг дарга дээд шагнал “Хангарди” одонгоор шагнаж, хүлээн авч уулзсан тухай мэдээлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж