Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Эрхэм хүндэт наадамчид аа,

Та бүхэнд Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ жил Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа нь бидний хувьд түүхэн тэмдэглэлт жил болж байна. Манай төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо ажил хөдөлөмөрийн өндөр амжилтаар угтаж байгаад туйлаас баяртай байна. Өнгөрсөн онд манай төмөр замчид 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 13 сая 182 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 8 хувиар илүү байна. Транзит тээврийн хэмжээ ч өнгөрсөн жилийн мөн үеэс 13,5 хувиар илүү өссөн үзүүлэлттэй байна.

Тэрчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо, үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих онцгой албан даалгаврыг өнгөрсөн онд өгснийг манай төмөр замчид амжилттай гүйцэтгэж хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхөд бэлэн болгоод байна. Монгол Улсын хөгжилд онцгой ач холбогдолтой тус замыг чанарын өндөр үзүүлэлттэй тавьсан нь УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, төмөр замчдын мэдлэг, чадвар, хүч бололцоог харуулсан чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ыг татан оролцуулах болсон нь үүний тод жишээ юм. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын хөгжилд 70 жил тэргүүлэх үүрэгтэй оролцож ирснээ өнөөдөр ч батлан харуулсаар байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас өндрөөр үнэлж сүүлийн хоёр жил дараалан “Монголын шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгаруулсан нь манай төмөр замчдын хөдөлмөр зүтгэлийг төр засаг, бизнес эрхлэгчид өндөр үнэлж байдгийн тод илэрхийлэл юм. Үүний бас нэгэн тод жишээ бол үндэсний их баяр наадмын өмнөхөн УБТЗ-аас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 1, гавъяат тээвэрчин 2 төрөн гарсан явдал юм. Ийнхүү төр, засгаас Монгол Улсын хөгжилд оруулж байгаа манай төмөр замчдын хөдөлмөр зүтгэлийг өндөр үнэлээд зогсоогүй тал бүрээр дэмжиж байна. Хэдхэн сарын өмнө УБТЗ-ын өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирж байсан дизелийн түлшинд тавьсан 100 тэрбум орчим төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлж, илүү төлсөн татварт тооцохоор болсон нь тус нийгэмлэгийг санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чухал дэмжлэг боллоо.

Ийнхүү манай төмөр замчид “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсч хөгжсөний 70 жилийн ойгоо бахдам амжилтаар угтаж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа,

Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам хаяанд ирлээ.
Та бүхэн Монголын ард түмний уламжлалт үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
Хүлэг морьд нь хурдан, хүчит бөх нь бяртай, хөвчит нум нь мэргэн байх болтугай.

УБТЗ-ын дарга  Д.ЖИГЖИДНЯМАА

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж