АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлнэ

АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлнэ

АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээгээ энэ долоо хоногт дахин эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэвч аль аль тал нь буулт хийх төлөв ажиглагдахгүй байгаа талаар "Deutsche Welle" мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй утсаар ярьжээ. Тэдний хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч талууд худалдааны маргааныг намжаах хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.

Америкийн төлөөлөгчид "Хятадын импортын бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан зарим нэмэлт татварыг хэвээр үлдээнэ" гэж мэдээлсэн бол бүх татварыг цуцлахыг Бээжингийн засаг захиргаа Вашингтонд уриалж буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнгөрсөн сарын сүүлээр Японд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

"Хятадын “Huawei” компаниас энгийн технологи бүхий хагас дамжуулагчдыг худалдан авахыг зөвшөөрч магадгүй. Ийм төрлийн төхөөрөмж үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулна хэмээн үзэхгүй байгаа" гэж Вашингтоны тал “Их 20”-ийн уулзалтын дараа мэдэгджээ.

Үүний хариуд Хятадын тал АНУ-аас фермийн аж ахуйн бүтээгдэхүүнийг ахиу импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд санал зөрөлдөөнтэй асуудлууд цөөнгүй байгаа аж.

Эх сурвалж: DEUTSCHE WELLE, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж