Долоон настай хүү сум алдаж, эхийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 9-ний өдөр гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар баг, Зуслангийн гол гэх газарт долоон настай хүү "Тоз-8" маркийн буугаар оролдож байгаад сум алдаж, 39 настай ээж болон таван настай охин дүүгээ буудсан байна.
Хүүгийн ээж газар дээрээ амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагаас амралт зугаалгын энэ өдрүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Э.АРИУН