Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө | News.MN

Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Ром дахь ЭСЯ-ны хамт олон хоёр жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг энэ оны энэ оны тавдугаар сарын 16-нд хүлээн авчээ. Үүнд,

Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/,

Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/,

Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/,

Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/,

Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/,

Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/,

Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ын албан ёсны хуулбар багтаж буй юм. Эдгээр хуулбарыг Дипломат албаны музейд байрлуулах юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-10 59.153.114.168

Anhaa sudlaachidd Amjilt husie!

Avatar

Зочин 2019-07-10 59.153.114.168

Ok

Avatar

Зочин 2019-07-10 202.126.89.44

иргэн
Сайхан мэдээ байна. Судалгааны эргэлтэнд оруулах, крилл үсгээр буулгаж нийтэд унших боломж олгох талаар бодолцоорой,
Гадаад хэргийн сайдын хойт талаар хаанахын ямар хулгиан царайтай нөхөд зогсоод байнаа. Нөгөө тамхины наймаачид, хар тамхи гулгуулдаг цүнх баригч нар уу, арай ичмээр хувцастай нөхөд юмаа. Цогт баатар сайдаа жаахан илүү шаардлагатай байлдаа. ГХЯ-ны яамны конторт таны дэргэд ийм бүдүүдлэг хүмүүс байгаад байх чинь аятай сэтгэгдэл төрүүлэхгүй л байна шүү.

Avatar

Зочин 2019-07-10 118.200.210.23

Сайхан мэдээ байна. Харин эдгээр түүхэн баримтуудыг маш сайн нөхцөлд хадгалаарай. Авсан баримтаа хайхрамжгүй байдлаас үгүй хийж хэзээ ч болохгүй.

Avatar

зочин 2019-07-10 66.181.184.213

Түүхэнд тэмдэглүүштэй хамгийн сайхан мэдээ байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж