Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол хаадын найман захидлын хуулбарыг ГХЯ-нд хүлээлгэн өглөө

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Ром дахь ЭСЯ-ны хамт олон хоёр жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг энэ оны энэ оны тавдугаар сарын 16-нд хүлээн авчээ. Үүнд,

Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/,

Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/,

Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/,

Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/,

Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/,

Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/,

Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ын албан ёсны хуулбар багтаж буй юм. Эдгээр хуулбарыг Дипломат албаны музейд байрлуулах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж