Гэрийн нөхцөлд маск хийх арга

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд маск хийх арга

Хуурай арьсанд зөгийн бал болон түүхий өндөгний шартай хольсон  маск  өндөр үр дүнтэй.  Доорх маскнуудыг долоо хоногт 2-3 удаа түрхвэл үйлчилгээ нь сайн байдаг.

Зөгийн балны маск
 100 гр зөгийн балыг 1ш нимбэгний шүүс эсвэл 2 хоолны халбага өтгөн цайтай холино. Сайтар хольж  нүүрэн дээрээ түрхээд 10-15 минут байлгаад хүйтэн усаар угаана. Зөгийн балны маскийг өдөр болгон 10-15 минут тавьж болно.
Өндөгний шартай маск
 Хуурай арьсыг зөөлрүүлж холцруутахаас хамгаална. 1 ширхэг өндөгний шар дээр 1 цайны халбага ургамалын тос холино.  Холимогыг  нүүрэндээ түрхэж  15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
Өглөө оройд нүүрээ гүн цэвэрлэж унтахаас 3 цагийн өмнө маскаа тавина.

Ургамалын тосоор нүүрээ гүн цэвэрлэх:  Хамгийн үр дүнтэй бас амархан арга.  2 цайны халбага наран цэцгийн тос авч, усны ууран дээр халаана.Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь хөвөнд тосноосоо нэвт шингээж хөвөнгөөр нүүрээ арчина. Ингэхдээ уруул болон зовхио ч мөн арчих нь зөв.  3 минутын дараа тосоо цайнд норгосон эсвэл хуурай арьсанд зориулсан лосьонтой хөвөнгөөр арчиж авна.
Хуурай арьсыг сүүгээр угаах арга:  Урьдчилаад нүүрээ сүү эсвэл маслоор арчина. Дараа нь бүлээн хярамаар нүүрээ сайтар угаана. Дараа нь нүүрээ хатсаны дараа  тэжээлийн тос түрхэнэ. Харин маск тавих бол  маскныхаа дараа тэжээлийн тосоо түрхээрэй. Хэрэв арьсанд чинь ус зохидоггүй бол сүүгээ өтгөн цай, балжингарам, таван салаа, зуун настын хандтай хольж болно. Ийм  цэвэрлэгээг нүүрэн дээр идээ, шарх, батга байхгүй тохиолдолд хийгээрэй.

Майонезээр арьс цэвэрлэх нь: 1 ширхэг өндөгний шар, 1 цайны халбага ургамалын тос, 1 цайны халбага зөөхийг хольж сайтар хутгаад гоо сайхны майонез бэлэн болно. Хэрэглэх заавар нь ургамалын тосон цэвэрлэгээтэй яг адилхан.

Гоо сайхны арчилгаанд та өөрөө анхаарах ёстой.  Үүний тулд арьсанд чинь юу тохирохыг сайн мэддэг байх нь чухал. Учир нь хүн болгоны арьсны онцлог өөр өөр байдаг.  Хэрэв таньд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломж байхгүй бол хэн хэзээ хийж, хэнд тохирох нь ч мэдэгдэхгүй телевиз радиогоор бөөн бөөнөөр нь сурталчилдаг бүтээгдэхүүнээс авахаа түр азнаад жаахан туршилт хийгээд үз. Бидний зөвлөж байгаа аргуудыг туршиж үзэхэд  орц нь айл бүрийн гал тогоонд байж л байдаг зүйлс болохоор таньд ч амар, хэрэглэсэн хойно ч санаа зовох зүйлгүй.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж