Элгийг хамгийн их гэмтээдэг зүйл бол согтууруулах ундаа, өөх тостой хоол, химийн аргаар боловсруулсан эм тариа юм. Гэхдээ элгэнд бас сайнаар нөөлөөлдөг хүнс ч бий. Тиймээс та бүхэндээ энэ удаагийн "ЗӨВЛӨГӨӨ" булангаараа элгэнд ашигтай таван хүнсний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
ХУЛУУ
Элгэнд хамгийн тустай жимс бол улаан, улбар шар өнгийн жимснүүд юм. Хулуу нь маш ховор төрлийн Т витамин агуулдаг учир түүнийг үхэр, гахай, хонь, тахианы маханд хачир болгон хэрэглэхэд тохиромжтой. Витамин ”Т” нь хоол боловсруулах явцад элгэнд ачаалал ирэхээс хамгаалдаг.
ЛАМИНАРИЯ БУЮУ ДАЛАЙН БАЙЦАА
Энэхүү далайн ургамлыг байцаа гэж нэрлэх нь бий. Дотроо йод агуулсан учраас хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, өөх тосны хэмжээг бууруулахаас гадна хавдраар өвчлөх эрсдэлээс хамгаалдаг юм байна. Түүнчлэн элгэнээс хорт бодис гадагшлахад хамгийн их нөлөөтэй.
СҮҮН, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН
Сүүн бүтээгдэхүүн дотроо тараг, йогурт нь өөх тосны агууламж багатай. Бие организмаас хорт бодисыг гадагшлуулж, гэдэсний бичил биетийн тэнцвэрийг хадгалахад сүүн, сүүн бүтээгдэхүүн онцгой чухал. Түүнээс гадна эрдэс бодисын тоог нэмэгдүүлж, элгэнд хуримтлагдсан бохирыг гадагшлуулан цэвэрлэх үүрэгтэй.
ХАТААСАН ЧАНГААНЗ
Элэг чихэрлэг зүйлд дуртай. Ямар ч хатаасан жимс чихэр, жигнэмгээс илүү ашигтай байдаг. Саяхан судлаачид хатаасан чангаанзыг тогтмол хэрэглэвэл элэгний хорт хавдраар өвчлөх магадлал буурч байгааг тогтоожээ.
ОЛИВЫН ТОС
Оливын тос нь дотроо витамин Е агуулсан байдаг. Үүнийг хэрэглэснээр цацраг идэвхт бодис, нарны туяа, тамхины утаа зэрэг хортой бодисын нэгдлүүдээс бие организмыг хамгаалж чадна. Чухам энэ л хорт бодисуудтай бидний элэг гэх эрхтэн тэмцэж байдаг юм.
Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: Аif.ru
Холбоотой мэдээ