Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух, иргэн Э-ийн хашаанд сум байна гэсэн дуудлага өчигдөр /2019.07.09/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн алба хаагчид очиж, танк эсэргүүцэх их бууны 125 мм-ийн нэг ширхэг сумын төвөөс урд зүгт таван км-т булж аюулгүй болгожээ.
Эргэн сануулахад, 2017 онд Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хорооны иргэний хашаанаас байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын хоёр ширхэг гранат олдож байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ