"Asiana Airlines" Монголд анхны нислэгээ хийв

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

"Asiana Airlines" Монголд анхны нислэгээ хийв

"Asiana Airlines" Монголд анхны нислэгээ хийв

БНСУ-ын агаарын тээврийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Asiana Airlines” Сөүл-Улаанбаатарын чиглэлийн анхны нислэгээ өчигдөр хийлээ.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө 23:50 цагт буусан OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг дүүрэн зорчигчтой буужээ. “Asiana Airlines” компанийн анхны нислэг 291 зорчигчтой Улаанбаатарт буусан байна.

"Asiana Airlines" компани Улаанбаатарт нислэг хийх эрхийг олон жилийн дараа авч байгаа нь энэ юм. Уг компани наймдугаар сарын 31-нийг дуустал долоо хоногт Сөүл болон Улаанбаатараас тус бүр гурван удаа нислэг хийх хуваарьтай байгаа. Тодруулбал, Сөүлээс Улаанбаатарт Мягмар, Пүрэв, Бямба гаригт, Улаанбаатараас Сөүлд Лхагва, Баасан, Ням гаригуудад нислэг хийхээр болжээ.

Мөн үүнийг дагаад Сөүл-Улаанбаатарын хооронд нислэг үйлдэх авиа компаниудын үнэ буурна гэж үзэж буй юм байна.

БИЛЕТ ЗАХИАЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж