Халуун өдөр хүүхдийнхээ биеийг шарах сонирхолтой нэг арга бол гадаа зураг зурах юм. Хөл гараа оролцуулан будаг хэрхэн хоорондоо уусч өөрчлөгдөхийг харах гайхалтай мартагдахааргүй ажил байлаа. (хурц нарны цагийг сонгохгүй байхыг зөвлөе).
Саяхан зуслан гарах бэлтгэлээ хийхдээ зундаа тоглох тоглоом хүүхдийн хэдэн зүйлс авлаа. Хамгийн түрүүнд зургийн хэрэгсэл сонгосон юм. Товчхондоо юу болсныг зурагнаас харсан байх. Yes, үнэхээр зугаатай юм байна лээ хэхэ. Миний хувьд ямар бэлтгэл хангаснаа хуваалцъя. Ямар мэдрэмж авч бас болох вэ гэх мэт …
Эхлээд том ватум цаас сонгон угаахад амар дэвсгэр дээр байрлуулж 12 өнгийн будгаа шүршив. Тэгээд л бүх зүйл хяналтаас гарсан даа 😛
4 талаас орилоод л дайрав. Харин эцэст нь будгийг утгаар нь мэдэрлээ. Нүдэн дээр үнэхээр гоё өнгөний нийлэмжүүд үүсч зүгээр л вуав болж хувирсан. Эхлээд гараараа бүх будгийг хольж тал тал тийшээ нялав. Харин дараа нь цаасан дээр гарч сайхан хальтарч унаад, өнхрөөд юу эс болж элгээ хөштөл инээлээ….
Зурж дусаад шууд бүлээн усанд гадаа оруулсан нь сайхан сэрүүцэх боломж гарсан шүү. Гадаа +30. За за энэ бол ярих юмгүй сайхан активити. Гэр бүлээрээ заавал хийх зүйлийн нэг. Хувцас хунарт огт санаа зовоогүйэ. Угааж болдог зориулалтыг будаг сонгосон. Тосон болохоор нэмэлт ус шаардлагагүй шууд л … гол анхаарах зүйл хажуудаа бүлээн ус, алчуур аваад шууд усанд оруулах шүү. Тэгэхгүй бол эргэн тойрон бүх зүйл будаг болж хувирна.
За туршаад үзээрэй. Майхантай аялал, лагерь ер нь хаашаа ч явсан гэр бүлээрээ зугаацах сонирхолтой арга.
Будгийг Comf-Store -c авсан. Хамгийн түрүүнд асуудаг болохоор шууд бичлээ. Усаар хэдхэн зайлхад л арилдаг амар юм лээ. Яг ийм safe будаг зөндөө хайдаг л байлаа. Тэндээс нэг мөсөн угаадаг тосон хардааг бас аваарай. Гоё гардаг авсаархан харандаа байна лээ.
Холбоотой мэдээ