Шереметьево буудал нислэгийн шинэ зурвастай болно

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Шереметьево буудал нислэгийн шинэ зурвастай болно

Шереметьево буудал нислэгийн шинэ зурвастай болно

Москва хотын олон улсын Шереметьево буудал ирэх намар буюу есдүгээр сарын 1 гэхэд нислэгийн шинэ зурвас ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ нь буудлын гурав дахь зурвас болно хэмээн Шереметьево буудлын орлогч захирал Андрей Никулин сэтгүүлчдэд мэдээллээ.

“Шинэ зурвасыг ашиглалтад оруулах хугацааг бид есдүгээр сарын 1 гэж тооцож байна. Манай буудлын хүлээж авч байгаа нислэгийн 35 орчим хувь нь төлөвлөгөөт биш нислэг байдаг. Хэрвээ бид өнгөрсөн жил хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө шинэ зурвасаа ашиглалтад оруулсан бол өдийд хуваарьт нислэгийн хувь 90 хүрэх магадлалтай байсан” гэж тэр хэлсэн байна.

Шинэ зурвасын ажил хэд хэдэн удаа хойшилж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж