Гадаад оронд АТМ-ээр болгоомжтой үйлчлүүлэхийг Сбербанк анхааруулжээ | News.MN

Гадаад оронд АТМ-ээр болгоомжтой үйлчлүүлэхийг Сбербанк анхааруулжээ

Гадаад оронд АТМ-ээр болгоомжтой үйлчлүүлэхийг Сбербанк анхааруулжээ

Гадаад оронд АТМ-ээр болгоомжтой үйлчлүүлэхийг Сбербанк анхааруулжээ

Гадаадын зарим нэг улс орны бэлэн мөнгөний машин буюу АТМ машинаар үйлчлүүлэхдээ болгоомжтой байхыг Сбербанк Оросын иргэдэд анхааруулсан байна.

Тухайлбал, Их Британи, Энэтхэг, Индонез, Канад, АНУ-д АТМ машинаар үйлчлүүлэх тохиолдолд картын мэдээллээ луйвардуулах эрсдэл өндөртэй хэмээн анхааруулжээ.

“Гадаадын ямар ч улс оронд очсон картаар гүйлгээ хийх тохиолдолд дараах энгийн дүрмүүдийг баримтлах хэрэгтэй. Картаа найдвартай газар хадгалах, картын нууц үг буюу пин-кодоо карттайгаа хамт хадгалахгүй байх, АТМ машинаар үйлчлүүлэх үедээ ойр хавьд сэжигтэй хүн зогсож байгаа эсэхийг анзаарах, АТМ машин сэжигтэй санагдвал үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй” хэмээн банкны анхааруулгад дурджээ.

Индонез, Энэтхэг, Их Британи, АНУ, Канад зэрэг улс руу зорчиж байгаа иргэд илүү сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй гэжээ. Учир нь, эдгээр улсад АТМ машины товчлуураас дин код болон картны соронзон туузаас мэдээллийг хуулж, шинэ карт хэвлэх эрсдэлтэйг онцгой анхааруулсан байна.

Аялж жуулчлахад бэлэн мөнгө биш карттай явах нь хамаагүй найдвартай ч болгоомжтой байх нь зөв хэмээн Сбербанк анхааруулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-10 122.201.24.191

Цөмөөрөө л ардчилал хөгжсөн улс байна шүү дээ. Нэрий нь хугалах гэж ингэж бичсэн юм биш биз?

Avatar

Зочин 2019-07-10 49.0.212.30

Гадаадад рубль аваад яв, хаана солиулах вэ

Avatar

Зочин 2019-07-10 203.169.49.119

Рублээ монгол төг-р солиулаад гадаад руу авч яв. Монгол төгрөгийг чинь луйвардаж авахгүй найдвартай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж