ОХУ-ын Засгийн газар ирэх 2020 оноос Дарсны онцгой албан татварыг нэмэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хэрвээ хууль батлагдвал ирэх оноос нэг литр дарсны үнэ 18 рублиэс 31, оргилуун дарсны үнэ нэг литр нь 36 рублиэс 40 рубль болон нэмэгдэхээр байгаа юм.
Засгийн газар боловсруулсан хуулийн төслөө ойрын үед Төрийн Думад өргөн барина хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Олег Осипов хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Холбоотой мэдээ