81 насандаа Гавьяат тамирчин болсон Т.Цэрэндолгор | News.MN

81 насандаа Гавьяат тамирчин болсон Т.Цэрэндолгор

81 насандаа Гавьяат тамирчин болсон Т.Цэрэндолгор

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн цол, одон, медаль гардуулсан.

Спортын салбараас Гавьяат дасгалжуулагчаар Монголын уулчдын үндэсний холбооны дасгалжууулагч Жамсрангийн Баянцагаан, Гавьяат тамирчнаар Монголын хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учрал нар шагнагдсан юм.

Энэ оны гуравдугаар сард Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 81 настай Т.Цэрэндолгор шидэлтийн төрлөөр нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулж байсан билээ. Тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Т.Цэрэндолгор 1964 оны олимпийн наадамд тугчаар оролцсон Ч.Найдан багштай учирсан нь түүнийг хөнгөн атлетикийн шидэлтийн төрлөөр өнөөг хүртэл явах эхлэлийг тавьжээ.

18 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр 1959 онд олон улсын залуучуудын анхдугаар наадамд оролцож алтан медаль хүртсэн нь түүний анхны томоохон тэмцээний амжилтын эхлэл байжээ. 1961 онд Ардчилсан Солонгост болсон социалист орнуудын армийн тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь гадаадын тэмцээнд гаргасан анхны том амжилт байсан байна.

Т.Цэрэндолгор 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж, ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Гэхдээ түүний хувьд дахин 64 насандаа спортоор хичээллэж, өнөөдрийн энэ амжилтанд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв.

Улсын дээд амжилтыг 18 удаа ахиулж, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам /мастерсын олимп/-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл медальтайгаас гадна ДАШТ-ээс долоон алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Ази тивдээ өрсөлдөгчгүй түүний хувьд тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртсэн юм.

Түүний хувьд өнгөрсөн жил 80 нас хүрч, 80-84 насны ангилалд өрсөлдөх эрхтэй болжээ. 2018 онд анхны тэмцээндээ оролцохдоо Азийн гурван дээд амжилтын болсон тэрбээр бэлтгэлээ дахин чамбай хийж, энэ жил ДАШТ-ээс нэг алт, дөрвөн медальтай ирсэн. Гэхдээ төр түүний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолоор шагналаа.

Т.Цэрэндолгор гуай спорт зөвхөн залуу хүний хийх ажил биш гэдгийг харуулж өгсөн нь түүнийг энэ шагналд хүрэх хангалттай гэж үзэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-10 202.126.89.234

МУНДАГ БАХАРХАЛ ТӨРҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ ВЭ

Avatar

Зочин 2019-07-10 43.228.131.45

жинхэнэ нүдээ олсон шагнал байна даа. хаа хол 1959 ба 1961 онуудын дэлхий, тивийн аврага хүн байна шүү дээ?? Тэр үед ямар чанга байлаа?? жинхэнэ гавъяат байна баяр хүргие. урт наслаж удаан жаргахыг ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж