Энэ оны долдугаар сард явуулсан социологийн судалгаанд оролцогчид ОХУ-ын Махачкала хотыг хамгийн бохир хотоор нэрлэжээ. Жагсаалтын хоёрдугаарт Омск, Брянск орсон бол эхний арван байрт Саратов, Архангельск, Тольятти, Воронеж, Элиста, Нижний Новогород, Самара багтжээ. Санкт-Петербург, Москва жагсаалтын 24, 25-т бичигдсэн байна.
Энэхүү судалгаанд ойролцоогоор 3000 хүн оролцсон бөгөөд тэднээс өөрийн хотоо бохир заваан гэж боддог уу, түүний гол буруутан хэн бэ гэсэн асуулт тавьжээ. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь хотыг бохирдуулж буй гол буруутан нь оршин суугчид гэж хариулсан байна. Үлдсэн 27 хувь нь хотын захиргаа, нийтийн аж ахуйн албыг буруутгажээ.
Эх сурвалж: ZOOM MARKET
Холбоотой мэдээ