ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ | News.MN

ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцож байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт ОХУ-д нээлтээ хийсэн билээ.

“Торгоны зам 2019” авто раллигийн оролцогчид Алтанбулаг боомтоор нэвтэрч Монголын талд болох уралдаанаа эхлүүллээ. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн байна.

Автомашин, мотоциклийн уралдаан өнөөдөр Сэлэнгээс эхэлж Төв аймгийн нутагт бариандаа орох юм. Харин уралдааныг дагаж явсан хоёр машин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутагт явж байхдаа мөргөлдөж, нэгэн монгол эмэгтэй нас барсан мэдээллийг Цагдаагийн байгууллага авч шуурхай ажиллаж байна. Осолдсон машинууд Монгол Улсын дугаартай байсан бөгөөд нэг машин дотор тэмцээнийг зохион байгуулагч Япон улсын таван иргэн байсан бол нөгөө машинд Монгол Улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээллээ.

Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан эдгээр өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна.

“Торгоны зам 2019” авто раллигийн оролцогчид маргааш Хөшигтийн хөндийгөөс дараагийн гарааг эхлүүлнэ. Уралдаанд оролцогчид Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклын төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.

Уралдааны мэдээллийг http://www.silkwayrally.com/en/main.html сайтаар шууд дамжуулан хүргэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-07-09 202.179.24.81

Болорчулуун усан толгой

Avatar

u 2019-07-09 202.179.25.94

DARHANII ZAM ODOR TUUTMIIN AMIND HALTAI RALLY GEDEG N HARAGDAJ BA DAA. NIITED MEDEELEEED BOLGOOMJLOH HEREGTEI. ZAM TAWINA GEED 3 JIL ZAMAA ZASAHGUI HAYCHIHSAN. ENE ZAMAA ZASAAD DARAA N 2 DAHI URSGALAAA TAWIAD TEGEED ENIIGEE HAAGAACHEE. HENII TOSOL UDIRDLAGA MANAGEMENT WE.

Avatar

Нэш 2019-07-09 202.179.24.249

Японы арын албаныхан машин нь эвдрээд монгол машин хөлсөлсөн гээ биз дээ, тэр нь мөргөлдөэ

Avatar

женко баттулга 2019-07-09 162.247.73.192

тангад удамтай хүн Монгол улсын тэргүүн болоод Монголчуудын үхэл зовлон гаарлаа шүү. Хөх тэнгэр таалахгүйл байна даа. Угаас тангад удамтай хүн Монгол улсыг удирдаж байсан түүхийн цагт Монгол улс асар доройтож байсан түүхүүд байдаг лайтай юмаа.

Avatar

Зочин 2019-07-09 49.0.212.89

ALNII ALCHUUR mini Hurelsuh boovnii hohuuree hel tanai MAN

Avatar

Зочин 2019-07-09 109.70.100.18

үнэн ш дээ ийм их үхэлтэй жилүүд үзсэнгүй энэ бүхэн улсын нэгдүгээр хүнээс болж байгаа

Avatar

Зочин 2019-07-09 159.28.222.234

Uher mongoluud gej ene shuudeee temtsend orj baigaa aimaar hurdatai humuus hoorondoo morgoldohgui bhad uher mongolchuud negne hundlehgui ochij morgoj bgaa shdee odoo hohino le genedeee uur ch yu gehv

Avatar

Монгол ухаан 2019-07-09 202.9.43.254

Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли Дарханы зам дээр болоод байгаа юмуу? Дарханы зам ч авто ралли болмоор бартаатай зам шүү. Төр засаг зөв замаа сонгожээ. 😂🤣

Avatar

Зочин 2019-07-09 202.126.89.126

Элбэгсдаа баярлаж байгаа даа

Avatar

Зочин 2019-07-09 96.255.38.134

Манайхны хариуцлаггуйнх! Очиж очиж 2 монгол нь морголдоод байх даа яахавтдээ! Биеийн биедээ , уралдаж биш дагаж явж байж, биендээ зам тавихгуй,

Avatar

Иргэн 2019-07-09 202.126.89.130

Энд нараас болж хайран хүмүүс сүйрлээ. Яах гэж ийм хэрэггүй юм зохион байгуулж бдаг б.аа.

Avatar

carlsen 2019-07-09 202.131.225.150

Харамсалтай юмаа

Avatar

иргэн 2019-07-09 202.180.220.75

монгол хүний амиар тэмцээн хийнэ гэж юу байхав дээ Дон Женко минь. одоо ийм хэнд ч хэрэггүй юм ивээн тэтгэхээ болих хэрэгтэй. тэрүүнийхээ орон Төмөр зам барина гэж луйвардаж авсан мөнгөө ядуустаа тарааж өг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж