ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

ТОРГОНЫ ЗАМ: Автомашины ослын улмаас нэг иргэн нас баржээ

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцож байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт ОХУ-д нээлтээ хийсэн билээ.

“Торгоны зам 2019” авто раллигийн оролцогчид Алтанбулаг боомтоор нэвтэрч Монголын талд болох уралдаанаа эхлүүллээ. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн байна.

Автомашин, мотоциклийн уралдаан өнөөдөр Сэлэнгээс эхэлж Төв аймгийн нутагт бариандаа орох юм. Харин уралдааныг дагаж явсан хоёр машин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутагт явж байхдаа мөргөлдөж, нэгэн монгол эмэгтэй нас барсан мэдээллийг Цагдаагийн байгууллага авч шуурхай ажиллаж байна. Осолдсон машинууд Монгол Улсын дугаартай байсан бөгөөд нэг машин дотор тэмцээнийг зохион байгуулагч Япон улсын таван иргэн байсан бол нөгөө машинд Монгол Улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээллээ.

Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан эдгээр өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна.

“Торгоны зам 2019” авто раллигийн оролцогчид маргааш Хөшигтийн хөндийгөөс дараагийн гарааг эхлүүлнэ. Уралдаанд оролцогчид Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклын төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.

Уралдааны мэдээллийг http://www.silkwayrally.com/en/main.html сайтаар шууд дамжуулан хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж