Лолита Милявская залуухан нөхрөөсөө саллаа

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Лолита Милявская залуухан нөхрөөсөө саллаа

ОХУ-ын дуучин Лолита Милявская есөн жил амьдарсан нөхрөөсөө салж буйгаа өөрийн “Instagram” хуудаснаа зарлажээ. Лолита энэ жил 55 нас хүрсэн бол түүний экс нөхөр Дмитрий Иванов 44 настай.

Теннисчин, фитнес-дасгалжуулагч нөхрөөсөө салсан тухайгаа Лолита бичихдээ: “Дима бид хоёр ярилцаад, салахаар шийдсэн. Сүүлийн үед бидний харьцаа хүйтэн, хөндий болсон. Энэ нь биднийг улам өөрчилж, холдуулж байлаа. Энэ байдлаас гарах арга нь салалт. Гэхдээ би түүнтэй хамт амьдарсандаа харамсдаггүй,  аз жаргалыг мэдэрсэн он жилүүд. Одоо түүнд аз жаргал хүсэх л үлдээ. Салсны дараах долоо хоног мэдээж хэцүү байсан. Тэр үлдсэн амьдралаа надад зориулах зоригтой байсанд бахархаж байна” гэжээ.

Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: Hello.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж