Өөрийгөө нэгдүгээрт тавьдаг эр хүнтэй аз жаргалын тухай яриад ч хэрэггүй. Ийм эр хүнийг сайтар ажиглавал тэр бас ирээдүйд муу аав болох шинжүүдийг бүрдүүлсэн байдаг. Энэ шинжүүдийг та бүхэнд хүргэе!
ХҮҮХДЭД ДУРГҮЙ
Хүүхэдтэй болох дургүй эрчүүдийг хүүхнүүд ихэвчлэн санхүү болоод сэтгэлийн хувьд бэлэн биш гэж ойлгодог. Гэвч үгүй юм. Шинэ хүн төрөхөд эр хүн байгалийн хуулиараа эцгийн үүргийг биелүүлэхэд бэлэн болдог байна.
Эцэг, хүүхдийн хоорондын харилцаа нь ихэвчлэн аав ээжийг нь хэр их хайрладгаас хамаардаг. Хэрэв таны дурлалт залуу өөрсдийн харилцаандаа хайхрамжгүй ханддаг бол хүүхдэдээ ч бас адил юм.
ХАРАМЧ
Хэрэв таны залуу энгийн хэрэгцээндээ мөнгөө харамлаж байвал тэр гэр бүлийн бүх зүйлд харамч зангаа гаргана гэсэн үг.
Санхүүгийн зөрчил бол хосуудын салах шалтгааны нэг. Мөнгөнөөс болж хэрэлдэж, маргалдах бүрт хамгийн түрүүн хүүхэд шаналдаг.
ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ
Гэрийн тэжээмэл амьтанд хүчээ гаргаж, ширүүн ханддаг бол бусад хүмүүстэй ч ингэж харьцах магадлалтай. Түүний эцэг эхтэй танилцаад үз. Гэр бүлийн хүмүүжил, харилцаа, хандлагыг нь анхаар. Багадаа ямар хүүхэд байсан, гэр бүлийн цомог, дурсамж зэргийг нь сөхөөрэй.
УХААНГҮЙ ХАРДАЛТ
Эр хүн хардаж байгаа бол хайртай гэсэн ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ хартай эр хүн өөртөө хамгийн итгэлгүй хүн байдаг. Ямар ч шалтгаангүй харддаг эр хүн хүүхэдтэйгээ ч таныг хардаж магад. Хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулж буйд уурлаж, өөрийг нь халамжлахыг хүснэ. Хүүхдээ өсгөхөд танд туслахгүй байж, анхаарал шаардах эр сайн аав болох нь юу л бол
ХУВИА ХИЧЭЭХ
Амин хувиа хичээх үзэлтэй эрийн дэргэд өссөн хүүхэд ганцаардал мэдэрч өсдөг. Ийм зантай эцэг хүүхдээ өвдөж байсан ч тоохгүй. Зөвхөн өөрийгөө л бодно. Яаж гоё сайхан харагдах, эрүүл зөв хооллох, ажилдаа амжилт гаргах гээд өөрийгөө л эхэнд тавина. Хувиа хичээх зантай эр хүнийг өөрчлөхөд хэцүү. Харин тэр хэвээр нь хүлээж авбал илүү амар аж.
Холбоотой мэдээ