Лионель Месси мэргэжлийн хөлбөмбөгчийн 10 жилийн замналдаа ердөө ганцхан удаа улаан хуудас хүртэж байжээ. Энэ бол 2005 оны наймдугаар сард болсон явдал. Аргентин-Унгарын шигшээ багийн тоглолтын үеэр 18 настай Месси араас нь татсан өрсөлдөгчийнхөө эсрэг гараа савсан тул шүүгч улаан хуудас өргөжээ. Энэ тоглолтод Месси сэлгээгээр гарсан бөгөөд талбайд ердөө гурван минутыг л өнгөрүүлж амжжээ. Бичлэгийг үзнэ үү.
Эх сурвалж: http://horom.mn