Өмнөдийн сайд асны хүү Хойд руу зугтжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Өмнөдийн сайд асны хүү Хойд руу зугтжээ

Өмнөдийн сайд асны хүү Хойд руу зугтжээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чхве Ток Синий хүү Чхве Ин Гук өнгөрсөн Даваа гаригт БНАСАУ-ын нийслэл Пхеньянд очжээ. Чхве Ток Син нь 33 жилийн өмнө коммунист дэглэмтэй тус улсыг зорьж байсан бол хүү нь ийнхүү түүний үйлдлийг давтсан байна.

Хойд Солонгосын хэвлэлд мэдээлснээр, өдгөө 73 настай бага Чхве хоёр Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгосын иргэн БНАСАУ руу очихын тулд Пхеньян төдийгүй Сөүлийн зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг ч Чхве Ин Гук ийм зөвшөөрөл аваагүйг Өмнөд Солонгосын нэгдлийн яам баталсан байна. Иймд түүнийг Хойд Солонгос руу зугтсан хэмээн хэвлэлүүд бичиж байгаа аж.

Уг нь тэрбээр сүүлийн арав гаруй жил бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн БНАСАУ руу зорчиж байсан бөгөөд ээжийнхээ оршуулгад оролцохдоо ч холбогдох зөвшөөрлийг ном журмын дагуу авч байжээ.

Хэрвээ Чхве Ин Гук Өмнөд Солонгост эргэн ирвэл БНАСАУ руу хууль бусаар зорчсон хэргээр баривчлагдах эрсдэлтэй аж. Өмнөд Солонгост Чхве Ин Гукын эхнэр, охин хоёр үлджээ.

Түүний эцэг Чхве Ток Син  1961-1963 оны хооронд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байсан бөгөөд авлигын хэрэгт буруутгагдан, тухайн үеийн Өмнөд Солонгосын “дарангуйлагч” Пак Чон Хитэй сөргөлдсөний улмаас эхнэрийн хамт АНУ руу цагаачлан, улмаар 1986 онд хэний ч төсөөлөөгүй шийдвэр гарган, БНАСАУ-ыг зорьжээ. Тухайн үед түүний насанд хүрсэн таван хүүхэд Өмнөд Солонгост үлдсэн аж.

Чхве Ток Син  Хойд Солонгост очсоноосоо гурван жилийн дараа нас барсан бол эхнэр нь олон жил энэ улсад амьдран, 2016 онд 95 насандаа таалал төгсжээ.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж