Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Охидын шүтээн Wolfizm

Орчин үеийн залуучуудын сонсох дуртай  хип хоп рэпперүүд бол Vandebo, Wolfizm, Opozit, Vanquish, Click Click Boom, Ginjin, Lil thug e, FLA, Big Gee, Munk Tugrik, Mrs. M, NMN, Hulan, Rokit Bay, Lumino, Ice Top, Thunder, Maberrant, Tsetse, Uka, Ka, Don Dior, Sash, Desant, Maaraa, Roockie, Young MB. Үүнээс онцолж, шинэ залуу, олны анхаарлыг татаж байгаа  Wolfizm-тай танилцуулъя.

Охид, залуучуудын дунд Wolfizm хэмээх нэрээр ихэд алдаршаад байгаа түүний жинхэнэ нэрийг Б.Гэсэр гэдэг. Тэрбээр 23 настай. Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Рэппер Big Gee-ийн үргэлжлэл. Түүний гарын шавь гэж хэлж болно.

Багасаа л хөгжим сонсч, шүлэг бичиж, реп хийх сонирхолтой байсан. 2014 онд анхныхаа дууг гаргаж байжээ. Түүний хамгийн анхны бие даасан цомгийн нэр “Нисдэг чоно”.  Өөрийнхөөрөө байх дуртай, өвөрмөц шийдэлтэй, зөв бодолтой, хөдөлмөрч залуу гэдгээрээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг татдаг. Мөн “Яг түүн шиг” шоуны хагас финалд загвар өмсөгч Сарнайтай хамтран Big gee-тэй дуулдаг  “Champ”дуугаа толилуулсан. Тэрбээр "Нийслэлийн 44-р дунд сургуулийг 2013 онд төгссөн. Англи хэл, уран зохиол, газарзүй, түүхийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их дурламтгай, бага зэрэг залхуу хүү байсан" гэж  өөрийгөө тодорхойлжээ. Мөн продюсерийнхээ талаар "Уран бүтээлийн тал дээр маш сайн зөвлөгч, чиглүүлэгч байж хамгийн их тусламж үзүүлж байгаа хүн. Мөн заримдаа сэтгэл санааны байдалд ч зөвлөгөө өгч, тусалдаг.  Тэр хүн намайг уран бүтээл хийхээс өмнө бараг арав гаруй жилийн өмнө гарч ирсэн туршлагатай нэгэн. Тэгэхээр нэг талаараа би тэр хүний замаар явж байгаа нэгэн. Мөн миний продюсер учир бүхий л ажилд минь оролцдог чухал хүн юм" гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон байдаг.

Хамгийн сүүлд энэ сарын 21-нд Mrs.M-тай хамтарсан  “Bad” хэмээх дуугаа цацаж, фенүүдээ баярлуулжээ. Уг дуу нь WOLFIZM-ын бие даасан хоёр дахь "PSYCHO" цомогт багтсан уран бүтээл юм.

Х.ДАГИНАС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж