Философич С.Молор-Эрдэнэ өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн. Үе, үе Чингис хаан, Далай ламыг үгүйсгэдэг тэрбээр монголчууд харанхуй мунхаг ард түмэн гэх шүүмжлэл хэлэх нь бий. Монголд өөрөөс нь өөр философич байхгүй хэмээж байсан удаатай философич залуу энэ удаад тун удахгүй болох гэж буй Үндэсний баяр наадмаар “Хүүхдүүдэд чихэр битгий өгөөрэй" гэж захив.
Тэрбээр “Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусалсан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс орноороо ичмээр л юм бичжээ. 5-6 насны хүүхдүүдийн 94% хорхой идсэн шүдтэй заримынх бүр өмхий үнэртэй болтлоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа. Нүүдэлчин Монголчуудын ихэнх шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ.
Улаанбаатар болон бусад хотод бүх 1400 шүдний эмч нарын 95 хувь ажилладаг. Хувийн эмнэлгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ. Монгол ээж аавууд хүүхдээ чихэр өгч хуурдаг, эсвэл чихрээр аргалж, сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна. Социализмын үеийн хөдөөний эмнэлгүүдийг яагаад устгасан бэ, улам сайжрах ёстой биз дээ" гэж Герман эмч гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ. ул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, Эрдэнэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ. Одоо наадмаар хүүхдүүдээ дагуулж хаа газрын чихэр өгч чихэртэй ундаануудаар хүүхдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Монголын ээж аавууд үр хүүхдэдээ гологдож байна” гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ