-ДЭЛХИЙД ЭХНИЙ 5-Т БАГТДАГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ГАН ХААЛГЫГ
АЛБАН ЁСООР ОРУУЛЖ ИРЖ БАЙНА-
Энэ сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа нээж, барилгын салбарт өндөр чанартай ган хаалганы албан ёсоор гэрээт борлуулагч болж оруулж ирж байгаа “Бульдорс Мон” ХХК-ийн showroom нээлтээ хийгээд байна. Энэ талаар “Бульдорс Мон” ХХК-ийн захирал Д.Атарбаясгалантай ярилцлаа.
–Барилгын салбарт шинээр нээгдэж байгаа компанийхаа тухай дэлгэрэнгүй мэдээллээр яриагаа эхлэх үү?
-Манай компани ОХУ-ын Казан хотод байрлалтай 25 жилийн түүхтэй бөгөөд бусад орнуудын шилдэг технологийг хослуулсан өвөрмөц үйлдвэрийн бааз нь өндөр түвшний автоматжуулалтын тусламжтайгаар хоногт 900 орчим хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн хаалга оруулж ирж байна. Одоогийн байдлаар эхний захилгаа авчихсан ажиллаж байна.
Монголдоо өндөр чанартай ган хаалга оруулж ирэхийн тулд бид тухайн улсдаа чанараараа эхний тавд эрэмбэлэгддэг үйлдвэрүүдээр зочилж, судалсан. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд таарсан чанартай баталгаатай бөгөөд бат бөхийн стандартад хэр нийцэхээр байна гэж багагүй судалсан. Үүний үр дүнд “Бульдорс Мон” ХХК-ийг байгуулан Монголд албан ёсны эрхтэйгээр Монголынхоо барилгын салбарт чанар стандартыг хангасан ган хаалгыг нийлүүлэхээр зорилт тавиад байна.
–Яагаад хаалга оруулж ирэхээр зорив. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Барилгын бусад төрлийн ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхад хамгийн бэрхшээлтэй зүйл нь хаалга байдаг.
-ЧАНАР МУУТАЙ ХААЛГЫГ ХУЛГАЙЧ НАР НЭГ СЕКУНДЫН ДОТОР ОНГОЙЛГОДОГ-
–Хаалганы чанарт асуудал байна гэж ойлголоо. Энэ талаар тодруулъя?
-Ихэвчлэн барилгын компаниуд БНХАУ-аас хаалгаа оруулж ирдэг. Чанар муутай хаалган дээр угсралт хийхээр амархан эвдэрдэг. Жишээ нь, арваад жилийн өмнөх орцны хаалгыг санах юм бол домофоны цоож гээд суурилуулдаг.
Тэгэхээр нь хаалга нь дундуураа бариул хэсгээрээ эвдэрдэг, мөн угсралт хийдэг байхад Итали, Германы цоож суулгах гэхээр хаалганы бат бөхийн чанар үнэхээр хангалтгүй байдаг байсан. Ингэхээр айл өрхөөс ирэх цоож хаалганы дуудлага тасардаггүй. Иймээс бид ОХУ-аас ган хаалга авчирч суулгаж эхэлсэн. Тэр бол өөрөө шууд утгаараа технологи болчихож байгаа юм. Чанартай хаалга суулгаж эхэлсэнд хүмүүс их баяртай байсан. Тэрхүү ОХУ-аас оруулж ирдэг ган хаалгаа хэд хэдэн хүний хүсэлтээр дотооддоо яагаад үйлдвэрлэж болохгүй гэж гээд бүтэц технологийг задалж байсан юм. Ийнхүү технологийг нь өөрийн улсын компаниудад өгсөн. Тэр загвараар манайд хаалга үйлдвэрлэгдээд, орон сууцнуудын хаалга голоороо хугардаг байдал багассан.
Одоо асуудал юунд байна вэ? гэхээр айл бүрт бүргэд хаалга байна. Чанар аюулгүйн байдал маш муу хаалгыг одоо нэг секундын дотор онгойлгож байна шүү дээ. Бүргэд хаалгыг задалж үзэхээр дотор нь зүгээр л цаас байдаг. Үүнээс улбаалаад айл бүрийн хаалгыг сайжруулъя гэж бодоод олон жилийн судалгаанд суурилж ажиллаж байна. Ингэхдээ хаа хамаагүй гарал үүсэл, технологийг нь мэдэхгүй хаалга оруулж ирэхгүй. Одоо манай компанитай албан ёсоор гэрээ хийж, хамтран ажиллаж байгаа ОХУ-ын “КАЗАНСКИЙ ЗАВОД СТАЛЬНЫХ ДВЕРЕЙ” үйлдвэрээс шууд оруулж ирж байгаа хаалга нь бүх талаасаа өөрийн гэсэн стандарттай төдийгүй ОХУ-ын болон “Тусгаар Улсын Хамтын Нөхөрлөл”-ийн улсуудын 70 гаруй бүс нутагт 985 гаруй борлуулалтын цэгтэй 1,000,000 гаруй суурилуулагдсан хаалгануудтай юм.
–Монголын барилгын салбарт хаалганы стандарт байхгүй, чанар муу байгааг олж харсан учраас нийлүүлэхээр зорьсон гэж ойлголоо?
-Тийм. Энэ л манай үндсэн зорилго юм. Бид орос хэлнээс бүх судалгаа, оруулж ирэх хаалганы бүтэц зэргийг Монгол хэл рүү орчуулан бэлэн болгосон. Үндсэндээ хаалганы ган төмөр, дуу тусгаарлалт, дотор бүтэц, чанар ямар байх ёстой вэ гэдгийг бүрэн судалсан. Хаалганы дотор ган төмөр болон гадна ган төмөр хүртэл ялгаатай байдаг. Мөн гагнуурын технологи, хаалганы будаг хүртэл өөрийн гэсэн стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Сайн чанарын дуу чимээ болон дулаан тусгаарлагч болох пенополиуритан нь дулаан болон дуу чимээ тусгаарлалтын маш өндөр үзүүлэлтүүдийг үзүүлдэг Шилэн хөвөнг бодвол агшилт өгдөггүй. (Агшилт нь хүйтэн болон дуу чимээ нэвтрэх гол гүүр болдог.)
Иймээс бид энэ үйлдвэрийг сонгохын өмнө хаалганы технологийг судалсан. Хаалга барилгын салбарт их чухал бүтээгдэхүүн юм. Гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа энэхүү хаалганы үйлдвэр нь ISO болон ГОСТ стандартыг бүрэн хангасан экологийн аюулгүй бүтээгдэхүүн учраас сонгосон.
–Орон сууцны оршин суугчдын дунд орцны дуу чимээ их сонсогддог. Мөн дулаан алдалтын асуудал нэлээн шүүмжлэл дагуулдаг шүү дээ?
-Яг үнэн. Бид өнөөдрийг хүртэл ямар нэгэн стандартын дагуу хаалга суурилуулж байсангүй. Бид олон жил судалж байхад өөрийн гэсэн стандарт бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Иймээс олон зэрэглэлийн дагуу стандарт бий болгоно.
-ГАН ХААЛГАНЫ ЭРЭЛТ МАШ ИХ БАЙНА-
–Барилга, орон сууц их баригдаж байгаа энэ үед чанартай хаалганы эрэлт хэрэгцээ их байгаа болов уу?
-Эрэлт хэрэгцээ маш их байна. Тусгай цирконон уусмал нь соронзон будаг полимер бүрхүүл болон металыг өндөр зэрэгтэйгээр барьцалдуулдаг. Металыг зэврэлтээс хамгаалдаг ба энэ нь хаалганы эдэлгээний хугацааг уртасгадаг. Эрэлтэн дээр тулгуурласан чанар эдэлгээ сайтай олон төрлийн хаалга оруулж ирж байна. Гэхдээ бид үйлдвэрлэгч талаас нь олж харах хэрэгтэй. Үйлдвэрлэгчээ дагаад үнийг их сайн бодох хэрэгтэй. Бидний нэг давуу тал яг өнөөдөр энэхүү оруулж ирж байгаа хаалга ОХУ-ын Москва хотод хэдэн рубьлээр зарагдаж байгаа тэр үнээрээ Монголын зах зээлд зарагдаж байна. Энэ нь өөрөө манай хэрэглэгчдэд том давуу тал болох юм. Үйлдвэрлэгч өөрөө албан ёсны борлуулагч компани байгуулаад эрхийг нь авч гэрээ хийж ажиллаж эхэлж байгаа учраас давуу тал олгож байгаа хэрэг.
-Өмнө нь барилгын салбарт зөвхөн хаалганы стандарт гэж байхгүй байсан уу?
-Одоо харьцангуй бүх юман дээр стандарт яригдаж байгаа учраас дуугарч эхэлж байна. Заавал барилга гэхгүй. Яагаад гэхээр айл өрх, албан байгууллага бүрт барилгын компани хаалга хийгээд өгсөн байгаа шүү дээ. Бидний оруулж ирж байгаа хаалганаас сонголтоо хийж, хуучин хаалгаа сайжруулж болох юм. Нэг айл байранд дөнгөж ороод, хамгийн түрүүнд хаалга сольдог. Энэ нь шинэ айл болсны төдийгүй гэр бүлийн аюулгүй, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх таатай нөхцөл болдог.
-БИДНИЙ БОРЛУУЛЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ БОЛОМЖИЙН-
-Танай компанийн оруулж ирж байгаа хаалга ямар үнэтэй вэ? Барилгын компаниуд бага өртөгтэйгөөр орон сууц барих сонирхолтой байдаг. Борлуулалтаа хэрхэн хийхээр төлөвлөв?
-Үйлдвэрлэгчид өөрсдөө өнөөдөр өөрийнхөө зах зээл дээр зарагдаж байгаа үнээрээ өгч байна. Бид түүнийг нь ямар нэгэн нэмэлт өртөггүйгээр борлуулж байна. Тийм болохоор санаа зовохгүй байна. Бидний оруулж ирж байгаа хаалганаас илүү өндөр үнэтэй хаалганууд маш их орж ирж байна. Бид гол нь өндөр чанартай, бага үнэтэй хаалга нийлүүлэх гэж судалж, олон орноор явж танилцсан учраас хамгийн боломжит хувилбарыг Монголдоо нийлүүлж байгаадаа баяртай байна.
-Монголдоо ган хаалгаа үйлдвэрлэх бодол бий юу?
-Цаашид хаалгаа л дагнаж судалж, зах зээлд нийлүүлнэ. Бүхий л салбарт нэн шаардлагатай гол тулгамдаад байгаа асуудал болох чанаргүй хаалганы асуудлыг шийдмээр байна. Энэхүү хамтран ажиллаж байгаа үйлдвэртэйгээ бид хамтран цаашид дотор хаалга нийлүүлнэ. Дараачийн хэрэгжүүлэх төлөвлөгөө бол өрөөн хоорондын доторх хаалга, эмнэлгийн болон банкны аюулгүй ажиллагааг хангасан тусгай хаалгуудыг борлуулж эхлэх юм. Түүний дараагийн ээлжинд 3-5 жилийн дараа Монгодоо үйлдвэрлэх том зорилго байгаа. Үйлдвэрлэгч газартаа анх гэрээ хийхдээ ч танай стандартын дагуу үйлдвэрлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. ОХУ-ын үйлдвэрт Герман болон Итали гээд маш том үйлдвэрүүдийн технологи хэрэгжиж байгаа. Тэрийг нь бид эндээ авчирч нутагшуулж, үйлдвэрлэж эхлэх юм. Одоо бол манай хамт олон ган хаалгаа 5000 км-ээс татаж авчирч байгаа. Хэтдээ бол Монголдоо хаалганы стандарт бий болгож, үйлдвэрлэлээ эхлүүлэх нь их чухал.
-Өнөөдөр нээлтээ хийлээ. Маргаашаас шууд борлуулахад бэлэн үү?
-Бид эхний ээлжийн захиалгаа авсан, борлуулалт суулгалт хийгдэж байна. Одоогийн байдлаар 200-300 хаалга захиалж авчран борлуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай showroom дотор үзэсгэлэнд тавьсан 18 хаалга байна. Оруулж ирж байгаа хаалгаа хэрэглэгчдэд илүү ойр байдлаас, сонголт хийхэд нь хялбар байх үүднээс загвар болгоноос үзэсгэлэн болгон дэлгэсэн байгаа юм. Хэрэглэгчид маань ирээд өөрсдөө үзээд чанарыг нь мэдэрч, сонголтоо хийх боломжтой гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.
-Баярлалаа.
У.УРАНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ