Дээрхийн гэгээн, XIV Далай лам Энэтхэгт болж буй олон улсын хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тухай хэдэн үг хэлжээ.
Тэрбээр "Сүүлийн үед би АНУ-ын Ерөнхийлөгчид шүүмжлэлтэй хандаж байна. Надад түүний АНУ нэн тэргүүнд байх ёстой гэсэн үг таалагдахгүй байна. Ийм улс зөвхөн өөрийнхөө тухай бодох ёсгүй" гэжээ
Мөн Далай лам Трампын үйлдэл хэтэрхий явцуу гэдгийг тодотгосон байна.
Өмнө нь тэрбээр дэлхийн энх тайвны төлөө ОХУ-ыг Европын холбоонд нэгдэхийг уриалж байсан юм. Үүний зэрэгцээ, тавдугаар сард тэрбээр дэлхийн гуравдугаар дайныг өдөөхгүйн тулд бүх улс орон нийтлэг зарчимд тулгуурлахыг уриалсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ