УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр /2019.07.09/ өргөн барилаа.

Уг хуулийн төслийн гол агуулга нь тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох аж. Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна…” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

Тодруулбал,  тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг  нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх аж. Тиймээс сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэхийн тулд дараагийн сонгуулийг хүлээх шаардлагагүйгээр эгүүлэн татах санал гаргах эрх нь сонгогчид нь бүрэн нээгдэх юм байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  санаачлахдаа олон орны туршлагыг судалсан гэдгийг хууль санаачлагч тодотгов. Тухайлбал, Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларуст 20 хувь гэхчлэн хуульчилдаг байна.

Энэ тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Сүүлийн үед иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна  гэдэг санал, шүүмжлэл байнга ирдэг. Энэ дагуу өнгөрсөн оны хавраас эхлэн УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа дүгнэлт хийж ажилласан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа парламентын засаглалтай  гаднын  орнуудад парламентын гишүүнд тооцдог хариуцлагын талаар судалж үзсэн. Энэ бүхнийг судалж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүдтэй сонгогчдын өөрсдийнх тавьж буй хүсэл шаардлагын дагуу хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох зорилгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг  тухайн тойргийн иргэд, сонгогчдын гуравны нэгээс доошгүй хувь нь эгүүлэн татах санал  гаргасан тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татсанд тооцох эрхзүйн орчин бүрдэнэ.  Ардчилал хөгжөөгүй улс орнуудад ч  энэ тогтолцоог хэрэгжүүлж парламентын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг”гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

-УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө эгүүлэн татах уг хуулийн төслийг дэмжих болов уу? 

– Иргэд сонгогчдынхоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг,  өргөсөн тангарагтаа үнэнч гишүүдийн хувьд энэ хуулийн төслөөс айж эмээгээд байх зүйлгүй. Харин эсрэгээрээ тэгж чаддаггүй гишүүдийн хувьд эмзэглэх байх. Өөртөө итгэлтэй,  иргэд сонгогчдынхоо өмнө хүлээсэн тангараг, үүрэгтээ үнэнч байж чаддаг гишүүдийн хувьд  хуулийн төслийг дэмжих байх. Хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг иргэд сонгогчид харах бүрэн боломжтой.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталчихсан. Таны өргөн барьсан хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгох уу?

 –Хуулийн төслийг  хугацаа алдахгүй хэлэлцэнэ гэж найдаж байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар өгсөн. Харамсалтай нь уг асуудалд Засгийн газар хойрго хандаж, зургаан сар өнгөрсний дараа  "Дэмжихгүй" гэсэн татгалзсан хариу өгсөн.

-Тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх юм байна. Иргэдээс гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг хэн хариуцах вэ. Магадгүй оронд нь сонгогдох хүсэлтэй хэн нэгэн  иргэдээс гарын үсэг цуглуулж "тоглолт" хийхийг үгүйсгэхгүй?

-Иргэд өөрсдөө энэ асуудлыг шийднэ. Иргэдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьж ажиллана. Хоёрдугаарт,  улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудыг уг үйл явцад зохион байгуулалтайгаар оролцохыг хуульд хориглосон.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. UROLOGIST 2019-07-09 105.112.58.229

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, \nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2019-07-09 202.21.109.109

Ийм хууль байх ёстойг амьдрал дээр харагдаж байна. Гадаадын эрх мэдэлтнүүд шууд уучлалт гуйгаад л огцорч байдаг. Ёс суртахуун сайтайдаа ч биш байх.Хуулиндаа л байгаа байх.

Avatar

Өвгөн 2019-07-09 66.181.161.113

Суудалдаа мөнхрөх хүсэлтэй гишүүд, сайд нараасаа салах юмсан.

Avatar

Зочин 2019-07-09 103.229.120.85

zov 20% iin sanalaar tatdag bh heregtei

Avatar

Зочин 2019-07-09 122.201.23.226

3/2

Avatar

zochin 2019-07-09 202.179.25.22

Батлах хэрэгтэй. Манайхан хүнийг нэг муулахаараа ухаанаа алдчих юм.

Avatar

Z 2019-07-09 202.131.245.34

шаал утгагүй авцалдахгүй зүйл, зөвхөн өнөөдрөөр МАН-д таарсан хууль санаачлах юм, дараагийн сонгуульд өөрсдөө олонхи болох, үгүй ядаж хэрүүл болгоныгоо тойрогт нь сонгогчдоор нь шийдүүлэхээр жил бүр, сар бүр дахин дахин санал хураалт, сонгууль явуулах юм уу, АН-ын дарга хүн байж арай ч дээ

Avatar

Зочин 2019-07-09 192.82.64.248

Энэ хэрэгтэй хууль байна. Одоо ганцхан хууль хэрэгтэй байна. Авилга өгсөн хүнийг биш зөвхөн авсан этгээдийг шийтгэдэг хууль санаачлаад батлаад өг. Ийм хууль хэрэгжээд эхэлвэл Монгол улсын чөдөр арилна.

Avatar

Иргэн 2019-07-09 202.126.88.33

Зүйтэй.Хуулийг даруй баталж эхний ээлжинд ЖДҮ-чин гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй

Avatar

Zochin 2019-07-09 202.126.88.173

Turaad uguuchii,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж