Наадмын дараа шатахууны үнэ өсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Наадмын дараа шатахууны үнэ өсч магадгүй

Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өөрийн байрандаа шатахууны үнийг бууруулсан талаар өнөөдөр /2019.07.09/ тайлбар хийлээ.

Тэрбээр “Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газраас өнгөрсөн сард амласан ёсоор энэ сард шатахууны үнийг сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр буулгаж ажиллаа. Мөн дизель түлшний үнийг шалтгаангүйгээр 40 орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн аж ахуй нэгж компаниудад хатуу сануулга өгч мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв дахин ийм зөрчил гаргавал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.  Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард А92 шатахууны үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр өссөн нь дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркийн газрын тосны үнэ өссөнтэй холбоотой. Цаашид ч бас газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Энэ өсөлт наймдугаар сараас ажиглагдана” гэлээ.

Өчигдрөөс эхлэн А92, А95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгасан бол зургадугаар сарын дунд үеэс мөн 50 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Долдугаар сарын байдлаар “Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр 64.00 ам.долларын үнэтэй байна. Он гарснаар тасралтгүй өссөн газрын тосны ханшийн үнэ манай улсад наймдугаар сараар мэдэгдэж эхлэх нь. Учир нь үнэ буурсан болон өссөн бүтээгдэхүүн нь дараа сардаа орж ирдэг гэж тус газрын дарга Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбарласан юм.  Өөрөөр хэлбэл, долдугар сард дэлхийн зах зээл дээр өссөн "Брэнт" маркын газрын тосны үнэ ханш манай улсад наймдугаар сард мэдэгдэж эхлэх ба шатахуун импортлогчид бүтээгдэхүүний үнээ литр тутамдаа нэмж магадгүй аж. Гэхдээ Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмалын газрын тосны газраас гадаад зах зээл дэх үнийн өсөлт болон бууралтад хяналт тавьж, шатахууны нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж буйгаа дээрх хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлдэг. Энэ оны хагас жилийн байдлаар 960 мянга орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж