Bosch брэндийн гэр ахуйн цахилгаан бараа танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Bosch брэндийн гэр ахуйн цахилгаан бараа танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

2015 оны 6 сарын 17-19 өдрүүдэд ХБНГУ-ын Bosch компанийн Сингапур дахь салбараас гэр ахуйн цахилгаан барааг хариуцсан төлөөлөгчид ирж PC mall-ын худалдааны ажилтнуудад 3 хоногийн сургалт явууллаа. Тус сургалтаар шарах шүүгээ, цахилгаан зуух, угаалгын машин, аяга таваг угаагч, кофе машин, гар холигч зэрэг цахилгаан бараануудаар сургалтанд хамрагдсан ажилтнуудад практик дээр дадлага хийлгэж туршиж үзсэн учраас илүү сонирхолтой, өгөөжтэй сургалт болж чадлаа. Манай ажилтанууд өөрсдийн олж авсан мэдлэгээ ашиглан цаашдийн хэрэглэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч, түргэн шуурхай ажиллана гэдэгт тун итгэлтэй байна.

Бид Bosch-ын шарах  шүүгээнд бүтэн тахианы махыг жигнэж, шарах тохиргоогоор болгож үзсэн ба үр дүн нь үнэхээр гайхалтай гадна тал нь шаргал шаржигнасан харин дотор тал нь маш зөөлөн бүх амтлагч нь махандаа шингэж салахын аргагүй амттай болсон байлаа. Мөн 3D халуун агаараар үлээх тохиргоогоор шоколадтай жигнэмэг хийсэн ба үүнийг Bosch-ын (MUM 4 & MUM5) жигнэмэг бэлтгэх зуурмагны зааварчилгаагаар хийсэн бөгөөд  үр дүн нь аманд ороод бутарсан гайхалтай амттай жигнэмэг болсон юм.

Мөн бид  Bosch брэндийн гар холигч ашиглан шинэхэн гүзээлзгэнэ, гадил жимсээр жимсний иогурт хоромхон зуурт хийсэн нь маш амттай болсон байв. Bosch-ын гэр ахуйн цахилгаан бараагаар хамтдаа дадлага хийж олон зүйлийг сурч мэдэхдээ бид үнэхээр баяртай байлаа.

Сургалт бүх хэсэгтээ бидэнд болон бидний хамтран ажиллагч Ган Брос компанийн ажилтнуудад маш үр өгөөжтэй болсон юм. Баярлалаа BOSCH TEAM.

Вэбсайт: www.pc-mall.mn, www.summit.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж