Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариуллагатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ.
Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, холбогдох хуулийн заалтыг тайлбарлан таниулсан байна. Иймд иргэд та бүхнийг галт тэрэгний ослоос урьдчилан сэргийлж, малаа хариулга маллагаатай байлгаж, хотол олноороо гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадахыг Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР