TikTok апп-ийн эзэн Twitter болон Snap-ийг худалдан авч магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

TikTok апп-ийн эзэн Twitter болон Snap-ийг худалдан авч магадгүй

TikTok апп-ийн эзэн Twitter болон Snap-ийг худалдан авч магадгүй

Залуучуудын дунд трэнд болж буй TikTok аппликейшнийг бүтээсэн Хятадын Bytedance компани Quora, Twitter болон Snap-ийг худалдан авах боломж байгаа эсэх талаар судалжээ. Энэ тухай The Wall Street Journal мэдээлж байна. Энэхүү мэдээлэл гарсан даруйд  Snap гүйцэтгэх захирал Эван Шпигель компаниа худалдах тухай огт төлөвлөж, бодоогүй байгаа хэмээн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Twitter  болон Quora зүгээс дээрх асуудалд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Bytedance компанийг 2011 онд Чжан Имин хэмээх хятадын программист үүсгэн байгуулсан бөгөөд 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Forbes-ийн 70 дугаарт жагсдаг билээ.

2016 онд тус компани нь бүжиг, хөгжмийн аяны тусламжтайгаар жижигхэн видео контент хийх зориулалттай Douyin аппликейшнийг зохион бүтээсэн. Гэхдээ Douyin аппликейшн нь Musical.ly апп-ийг хуулбарласан хэмээн шүүмжлэлд өртөөд байсан билээ. Musical.ly аппликейшнийг Facebook и Disney зэрэг компаниуд худалдан авах сонирхолтой буйгаа илэрхийлж байсан удаатай.

2018 оны наймдугаар сард Bytedance компани нь Musical.ly апп-ний нэрийг Tik Tok болгон өөрчилсөн нь маш олон хэрэглэгчдэд хүрчээ. Тэртусмаа АНУ, Энэтхэг, Япон болон Зүүн-Өмнөд Азийнхан тус апп-ийг илүүтэй ашигладаг гэсэн судалгаа байна. Үүнээс гадна Bytedance компани IPO гаргах гэж байгаа талаар Financial Times мэдээлж байв. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд тус компани нь японы харилцаа холбооны холдинг болох SoftBank-аас гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж