Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш Тоёота Сейлс Монголиа ХХК хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас бэлэглэв.
Уламжлал соёлоо өвлөн суралцаж уламжлуулан авч явах хурдан морины уралдаанч хүүхдийг эрсдлээс хамгаалах нь Тоёотагийн нийгмийн хариуцлагын хүрээнд аюулгүй ажиллагаатай холбогдуулан хийх ёстой ажлын нэг хэсэг хэмээн үзэж Үндэсний Их Баяр Наадмын уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дэм болох үүднээс 150 ширхэг “ хамгаалалтын хувцсыг” энэ жил наадмын комисст нөөц болгон бэлэглэж байгаа болно. Мөн наадмын өдрүүдэд морин уралдааныг дагах хэвлэл мэдээллийн 3 Тоёота автомашиныг жолоочийн хамт гаргаж өгөх зэрэг дэмжлэгийг үзүүлэх юм.
Монголчууд эртнээс эрийн гурван наадмаа тэмдэглэж, төрт ёсны түүхэн уламжлал болгон хурдан морины уралдуулдаг байсан. Тэр ч уламжлалаараа хурдан морь ,уяач, уралдаанч хүүхэд 3 салшгүй холбоотой. Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол улс 2011 оноос хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг гарган мөрдөж эхэлсэн байдаг. 2018 онд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг шинэчлэн баталсан.Энэ стандартад зааснаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэгт тавигдах мөрдлөг илүү тодорхой болж шаардлага нь нарийссан байна.
Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш Тоёота Сейлс Монголиа ХХК, нийгмийн хариуцлагын хүрээнд аюулгүйн ажиллагааны чиглэлээр хийсэн бас нэгэн ажил нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан Тээврийн Цагдаагийн Алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран, хүүхдийн замын хөдөлгөөны аюулгүйн оролцоо болон замын хөдөлгөөний дүрмийн танин мэдэхүйн 3 цуврал гарын авлага гарган нийслэлийн болон орон нутгийн сургуулиудтай хамтран ажилласан.
Тоёота, нэн тэргүүнд аюулгүй байдлыг эрхэмлэдгийн хувьд, цаашид ч жолооч, зорчигч хүүхдийн аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Япон улсын Тоёота Мотор Корпораци болон Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны Дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК-ий зүгээс танд Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш Тоёота Сейлс Монголиа ХХК.
Холбоотой мэдээ