АНУ-д суугаа Украйны Элчин сайд Валерий Чалый энэ долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Зеленскийн багийн төлөөлөгчид Украйн, АНУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Вашингтонд айлчилна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Украйны Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил 8-9 сард бүрэн хангагдсан байх аж.
Украины дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн “Элчин сайдын яам хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын бэлтгэх ажлыг хангахаар эрчимтэй ажиллаж байна” мэдэгджээ.
Трамп Зеленскийг Украйны Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүн рүү утасдан баяр хүргэсэн талаар Украины сэтгүүлчид мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: INTERFAX
Холбоотой мэдээ