Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өнгөрөгч Мягмар гаригт хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, тус улсын Засгийн газар эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй болсон талаар мэдэгдэв.
Хонконгчууд тус хуулийн төслийг эсэргүүцэн, долоо хоногийн турш жагсаж, жагсаал улам эрчээ авсан билээ. Жагсагчид парламентын ордон руу нэвтрэхийг оролдож, цагдаа нар тэдний эсрэг бороохой, нулимс асгаруулагч зэргийг ашигласны улмаас хэдэн мянган иргэн бэртэж гэмтжээ.
Хонконгийн засаг захиргаа ийнхүү иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Энэ удаагийн жагсаал нь Хонконг 1997 онд Их Британий колончлолоос гарч, Хятадын эзэмшилд очсоноос хойшхи хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.
Эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчид Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойн өдөр буюу долдугаар сарын 1-ний даваа гаригт дахин жагссан юм.
Эх сурвалж: THE REUTERS
Холбоотой мэдээ